Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тархины харвалтад буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс хамгийн их нөлөөлж байна


Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ "Тархины харвалттай тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан энэ үеэр "Манай улсад 2009 оноос эхлээд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон ба 14 дэх жилээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрөөр харвалтын тухай мэдлэг мэдээлэл өгөх, анхааруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын эмнэлгүүд бүгд ажиллаж байна. Харвалт нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг маш том сөрөг талтай. Дэлхий нийтээр 721 тэрбум ам.долларыг харвалтын тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Харвалтын нас баралт нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудад өндөр байдаг байна. Энэ ангилалд манай улс багтаж байгаа. Дэлхийн харвалтын байгууллагаас харвалтыг нас баралтын хоёр дахь өвчин, нас баралт, хөгжлийн бэрхшээлээр хавсарсан гурав дахь шалтгаанд орж байна гэж мэдээлсэн. Тиймээс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал." гэдгийг онцоллоо. 



Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан
 "Тархины харвалт өвчин нь нас баралтын түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг. Жишээлбэл, жилд 12,2 сая хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь харвадаг гэсэн үг. Үүний 47 хувийг эрэгтэйчүүд, 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Жилд 6,5 сая иргэн тархины харвалтын улмаас нас бардаг. Нас барсан хүмүүсийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Тархины харвалтад өртөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Мөн цусны даралт ч маш их нөлөөлдөг. Тиймээс цусны даралттай иргэн эмээ цаг бүрт нь тогтмол ууж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна харвалтаас сэргийлэхийн тулд эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг уриалж байна" гэв.



Үүнээс гадна УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч П.Алтанцэцэг "Монгол Улс даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Ингэснээр өөрт илрэх өвчин эмгэгийг мэдэж болохоос гадна харвалтаас урьдчилан сэргийлж болно. Иргэд хамгийн түрүүнд артерын даралтаа тогтмол хянах, чихрийн шижин болон хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. УГТЭ нь орчин үеийн техник, технологиор бүрэн хангагдсан харвалтын дараах эмчилгээний тасагтай бөгөөд тархины харвалтын эмийн эмчилгээ, тусгай эмчилгээ, судсан дотуурх болон нээлттэй мэс заслын эмчилгээнээс гадна мэс засалд орсны дараах сэргээн засах, хөдөлгөөн заслын эмчилгээг цогцоор нь хийж байна. Мэдрэлийн төвөөр жилдээ 1000 орчим шинэ харвалттай өвчтөн эмчлүүлдэг." хэмээлээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл