Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар 6 настай хүүхдийн ходоодноос гадны биет авах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийжээ


Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  мэс заслын тасгийнхан зургаан настай хүүхдийн ходоодноос гадны биет буюу бөөн үс авах мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын багт мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн  нар ажиллажээ. 

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудын БОЭТ-үүдэд 10,8 тэрбум төгрөгөөр ангиографийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ,  Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо  зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байгаа билээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл