Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь ХАРВАЛТЫН НЭГЖ​ЭЭРЭЭ дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна


Өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан "Харвалтын нэгж"-ийн нээлтийг хийж,  “Харвалтаас урьдчилан сэргийлэх боломж танд бий” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  зөвлөгөө болон харвалтын дараах асаргаа сувилгаа, хяналтын талаар мэдээлэл өглөө.

УХТЭ-ийн Харвалтын нэгж энэ оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн нийт 100 орчим иргэнд харвалтын яаралтай тусламжийг үзүүлжээ. 

Arslan.mn

Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “УХТЭ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Оношилгоо, эмчилгээний үндэсний төв ашиглалтад оруулж, үндэсний хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. ЭМЯ-аас барьж буй төвлөрлийг сааруулах, иргэдэд хүртээмжтэй чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх бодлогын хүрээнд өвчлөл ихтэй байгаа хэсгүүдэд анхаарч ажиллаж байна. Үүний нэг нь Мэдрэлийн тусламж, үйлчилгээ юм. Өмнө нь УГТЭ-т харвалтын тасаг, төв үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо УНТЭ, УХТЭ-т харвалтын нэгжүүд ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Мөн бид Зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна зүрх судас, хавдар гэсэн гурван чиглэл дээр төвлөрлийг сааруулах бодлого баримтлан ажиллаж байна.” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Холбоотой мэдээ, мэдээлэл