Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзлаа



Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан тус улсаас Монгол Улсад томилогдсон Худалдааны элч, парламентын гишүүн, ноён Данил Кавчински, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, Элчин сайдын яамны дэд тэргүүн Анди Баттсон, ахлах зөвлөх С.Онон нар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн чанарын хяналтын лабораторийг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан санал солилцлоо. 

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр ийнхүү хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх  талаар санал солилцож байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл