Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

UPTODATE цахим платформын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 


ЭМЯ, ЭМХТ-өөс нотолгоонд суурилсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний  технологийг ашиглах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтний  Up Тodate цахим платформыг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-нд  ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон холбогдох мэргэжилтнүүд UpToDate цахим платформын Төв болон Зүүн Европын хамтын ажиллагаа хариуцсан менежер Камил Козак, Монгол улсыг хариуцсан Хэрэглэгчийн мэргэжилтэн Жинжер Чанг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус төвөөс UpToDate цахим платформыг Монгол улсад нутагшуулах хүрээнд хийсэн ажлын талаар,  цахим платформын төлөөлөгчдийн зүгээс Монгол улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэрэглээний талаар тус тус танилцуулга хийлээ. Уг танилцуулгад Монголын эмч мэргэжилтнүүдийн цахим платформын хэрэглээ Азийн олон оронтой харьцуулахад өндөр байгааг сайшаагаад, хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх хүрээнд санал солилцлоо.
UPTODATE цахим платформын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 


Холбоотой мэдээ, мэдээлэл