Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонгинохайрхан дүүргийн ЭМТ цахим бүртгэл, үйлчлүүлэгчийн хэсгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа



2021 оны 3 сарын нэгний өдрөөс эхлэн эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн. Үүний үр дүнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад санхүү менежментийн эрх нь нэмэгдэж, байгууллагынхаа асуудлаа шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.



Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2021 оноос гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш өөрийн хөрөнгөөр  тусламж, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор нийт хоёр тэрбум 230 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийжээ.
Үүний нэг болох ажилчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, иргэдэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэл, үйлчлүүлэгчийн хэсгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ. Тус засварын ажлыг нийт 18 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл