Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг 11 аймагт зохион байгууллаа


ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдээ “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төв нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчилрхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд энэ оны 10 сарын 19-ны байдлаар нийт 835 үйлчлүүлэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндийн тусламж болон бусад шаардлагатай үйлчилгээ авчээ. Үүнээс:
  • Насанд хүрсэн эмэгтэйчүүд- 639
  • Насанд хүрсэн эрэгтэй-76
  • Хүүхэд-120 тус тус үйлчлүүлж, бие махбодь, эдийн засаг,  сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амь нас аюулгүй байдлаа хамгаалуулахаар эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна.
ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн техникийн дэмжлэгтэйгээр Архангай, Сүхбаатар, Дундговь, Увс, зэрэг 11 аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хуулиар хүлээх үүргийг эрчимжүүлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх болон осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
 

 
 
 
 
 
   

Холбоотой мэдээ, мэдээлэл