Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Монос үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа


Өчигдөр Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хороо дарга Н.Учрал ахлуулсан баг, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, М.Оюунчимэг болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох нар “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” болон “Монос” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.  
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь  эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажилладаг ч өнөөдрийн байдлаар лабораторид ажиллах ёстой тоног төхөөрөмж нь хуучирч, сэлбэг хэрэгсэл ховордсон тул засварлаж чадахгүй байна. Эм шинжлэх лабораторийн  багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисын хангалт хийхэд ойрын хугацаанд 5 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан гэдгийг тус газрын дарга Д.Нарантуяа энэ үеэр хэллээ.



Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хорооны дарга Н.Учрал “Өнөөдөр бид эмийн агентлагтай болж, лаборатори нь шилжиж ирсэн. Тэгвэл цаашлаад бид эрх зүйн орчноос гадна технологи, ажиллах боловсон хүчинг сайжруулах, эмийн жагсаалтаа шинэчлэх, гадны улс орнуудад эмээ шинжлүүлэх  шаардлагатай байна. Үүнээс гадна хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн түншилж ажиллаж болох талаар ярилцах шаардлагатай байна.  
Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүлсэн. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна.” хэмээлээ.



Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл  ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн  хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. Тэгвэл энэ хүрээнд “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байгуулах шийдвэрийг 2020 оны 12 дугаар сард гаргасан бөгөөд 2021 онд тус газар нь байгуулагдсан юм.
Харин эмийн чанар аюулгүй байдалд анхаарал хандуулах зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард “Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хороог байгуулсан билээ.











Холбоотой мэдээ, мэдээлэл