Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНСУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт эмч нарыг хамруулна


Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийг ханган ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургахаас гадна гадаад улсад туршлагатай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг Монгол Улсад урьж ажлын байран дахь сургалт, хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн мэс засал зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаад эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ба уг хөтөлбөрт хүсэлтээ ирүүлэх зарын дагуу чих хамар хоолой, мэдрэлийн чиглэлээр нийт 33 эмч холбогдох материалаа ирүүлсэн байна.


Ирүүлсэн материалын бүрдэл, тавигдах шаардлага хангасан 13 мэргэжилтний мэдээлэл, холбогдох материалыг БНСУ-ын талд хүргүүлээд байна. Эдгээр эмч нар нь дараагийн шалгаруулалт болох англи хэлний ярилцлага шалгалтад 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор хамрагдана. Ярилцлагыг БНСУ дахь сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулна. Иймд ярилцлага шалгалтад орох шаардлага хангасан нэр бүхий эмч нар харилцах утсаа тогтмол нээлттэй байлгаж, шалгалтдаа бэлтгээрэй. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ, мэдээлэл