Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хан-Уул дүүргийн иргэдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагджээ



Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.

Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийг дэмжих төвдөө хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн нийт иргэдийн 20 гаруй хуьв нь хамрагдаад байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Т.Дэлгэрмаа "0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ хийж байгаа бол  18-аас дээш насны иргэдийн Хан-Уул ЭМТ, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг болон хоёр гэрээт хувийн эмнэлэг дээр хийж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, тоног төхөөрөмжийг мөн шийдвэрлэсэн өгсөн учраас бид Эрүүл мэндийг дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээг цогц хийж байна." хэмээлээ. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл