Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-ийн мэргэжлийн баг Баян-Өлгий, Завхан аймагт ажиллах үеэрээ гавлын яс нөхөн сэргээх мэс заслыг хийжээ


Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, зүрх судас, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд богино хугацааны томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийн, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангаж ажиллажээ.
Төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг бүрэлдэхүүн томилолтын хугацаанд лавлагаа шатлалын тусламж шаардлагатай нийт 80 гаруй үйлчлүүлэгчид орон нутгийн эмч нарын багтай хамтран үзлэг, оношилгоо, эмчилгээ хийснээс хөлийн өнгөц венийн судасны өргөсөлтэй хүнд хэлбэрийн дөрвөн тохиолдолд судасны мэс засал, гэмтлийн шалтгаант тархины мэс заслын дараах гавлын яс нөхөн сэргээх мэс засал, цөсний хүүдийн чулуутай гурван тохиолдолд цөсний хүүдий авах дурангийн мэс заслуудыг амжилттай хийсэн байна.
Мөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан зүрхний ачаалалтай бичлэгийн аппаратыг ажиллагаанд оруулж, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийн зүрхний ачаалалтай бичлэгийн шинжилгээг хийж эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийж ажиллажээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл