Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УХТЭ-ийн бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч нар АНУ-ын эмчтэй хамтран олон улсын эмнэлзүйн сургалт зохион байгууллаа


Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран олон улсын эмнэлзүйн сургалт зохион байгууллаа. Тус эмнэлгийн урилгаар ирсэн АНУ-ын Johns Hopkins University-ийн эмч Prof. Atta Mohamed.Ph.D нь 10 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дотрын анагаах, бөөр судлалын эмч, резидент эмч нарт эмнэлзүйн онол, дадлагын ажлын байран дахь цуврал хичээлийг үр дүнтэй заахын зэрэгцээ эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж, харилцан туршлага солилцлоо.

Arslan.mn

АНУ-ын Johns Hopkins University-ийн эмч Prof. Atta Mohamed.Ph.D нь тус эмнэлгийн эмч нарын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэхээс гадна бусад эмнэлгийн эмч нарыг хамруулсан “Бөөрний түүдгэнцэрийн өвчний оношилгоо, эмчилгээний шинэ удирдамж”, “Гемодиализ эмчилгээний зарим хүндрэлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвтэй олон улсын сургалтыг (багц цаг олгосон) танхим, цахим хэлбэрээр 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж,  133 эмч хамрагдсан байна. 

Энэхүү олон улсын сургалтыг зохион байгуулснаар эмнэлэг нь лавлагаа тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн үзүүлэх ахисан түвшний мэдлэг, мэдээллийг  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг ялангуяа хамтын ажиллагаатай зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан дүүргийн эмч нарт хүргэсэн, өгөөжтэй сургалт болсон байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл