Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Хавдрын тулгамдсан асуудал-2022” эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал болж байна



Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаа эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал нь “Толгой хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент”, “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний хөхөнцөр вирусийн оношилгооны асуудал”, “Хорт хавдрын оношилгооны орчин үеийн чиг хандлага” гэсэн гурван салбар хуралдаантайгаар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот, орон нутгийн хавдар судлаач эмч, эмэгтэйчүүд, шүд эрүү нүүр, чих хамар хоолой, дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүд зэрэг нийт 250 гаруй хүн оролцлоо.

Өнөөдөр “Хавдрын тулгамдсан асуудал-2022” эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал болж байгаа бөгөөд хурлын үеэр хавдрын тусламж, үйлчилгээний хөгжлийг орон нутагт эрчимжүүлэх, тусламж, үйлчилгээний жишиг загварыг бий болгох зорилгоор дөрвөн аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Мөн хавдар судлалын салбарын шилдэг аман илтгэл болон ханын илтгэлүүдийг хэлэлцүүлэн шалгаруулна.

Холбоотой мэдээ, мэдээлэл