Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМД-ын хөнгөлөлтөөр 1226 даатгуулагч нүдний болор солиулах мэс засал хийлгэжээ


 
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх бол үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Улмаар болор солих мэс засалд ашиглагдах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552.000 – 1.320.000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883.200-2.112.000 төгрөгөөр санхүүжүүлж байгаа билээ.  
ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1172, хос эрхтэнд буюу 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлжээ. Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл