Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Өргөө" амаржих газрын хамтарсан баг алслагдсан өрхүүдийн эх, нярайд үзлэг хийлээ


 
"Өргөө" Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамтарсан баг энэ сарын 09–ний өдөр Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хорооны алслагдсан өрхүүдийн 185 нярай, 123 эхэд үзлэг, оношлогоо хийж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.



Үүнээс хүүхдийн тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор 85 нярайд зулайн хэт авиан оношилгоо хийснээс тархины цус харвалт 1, тархины уйланхайт өөрчлөлттэй 12 хүүхдийг илрүүлж, хяналт эмчилгээнд хамруулсан байна. Зүрхний хэт авиан оношилгоог 100 нярайд хийснээс зүрхний төрөлхийн гажигтай гурван нярайг илрүүлж, хяналтанд оруулжээ. Нийт 60 нярайд нярайн сувилагч асаргаа сувилгаа хийж, эцэг, эхчүүдэд  “ИМЖ-ЭХ” аргын сургалт хийжээ.
Нярайгаа үзүүлэхээр ирсэн 123 эхэд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хэт авиан оношлогоо хийж шаарлагатай эхчүүдээс үтрээний арчдасийн шинжилгээ авч эмчилгээ зөвлөсөн ажээ.
“Эхчүүдийн төрсний дараах сэтгэлзүйн онцлог, дасан зохицол” сэдвийн хүрээнд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй  32 үйлчлүүлэгчдэд төрсний дараах сэтгэл гутралын тест болон нойрны асуумж авч, үр дүнд суурилан сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.Үүнээс
  • Сэтгэл гутрал хэвийн түвшин - 21 ээж
  • Дунд зэргийн сэтгэл гутралтай-7 ээж
  • Хүнд зэргийн сэтгэл гутралтай-4 ээж оношлогдсон байна.
Сэтгэл гутралтай оношлогдсон эхчүүдийг дараагийн шатны тусламж үйлчилгээнд холбон зуучлаж ажиллажээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл