Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Шинэ мэс заслыг нэвтрүүлсэн УГТЭ “Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарчээ


 
“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн гурван өдөр болж, шилдэгүүдээ шалгарууллаа. Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар тав дахь жилдээ шалгарчээ.
Тус эмнэлэг  нь үзэсгэлэнд тусламж, үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэн нутагшуулж буй тархины судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, зүрхний мэс засал, зүрхний хэм алдагдлын суулгацын мэс засал зэрэг нийт таван чиглэлийн долоон мэс заслын шинэ дэвшилтэт технологийг танилцуулж оролцсон байна.


 
Үүнээс Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр нутагшуулж буй тархины саатай хүүхдүүдийн “Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс засал эмчилгээний технологи”-оороо “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарчээ.
 
Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний заалтыг бууруулах зорилт тавин ажиллаж хоёр жилийн дотор 26 байсан өвчний оношийг 20 болгож бууруулсан. Үүний нэг болох уналт, таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сард Турк улсын Лийв эмнэлгийн эмч, мэргэжилтний багийг урьж, УГТЭ-тэй хамтран Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс заслыг таван хүүхдэд  амжилттай хийсэн юм.
 
Цаашид мэс заслыг төгс нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл