Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ “Донороос өвчтөнд цусны үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ”-г нэвтрүүлж “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарлаа


 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “Донороос цусны үүдэл эс ( чөмөг шилжүүлэн суулгах )  шилжүүлэн суулгах эмчилгээ”-г Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан өвчний жагсаалтаас хассан амжилтаараа “Шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарлаа.



Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт /УНТЭ/ цусны хавдрын үеийн эмчилгээг нэг шат ахиулах зорилгоор “Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн юм.
Тус эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэхэд ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ хүрээнд цогц ажлыг богино хугацаанд хийсэн. Уг эмчилгээг нэвтрүүлснээр цусны цочмог хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, дархлаа дутал зэрэг эмнэлгийн эмчилгээний асуудал шийдэгдэж, өвчтөнүүдийн амьдрах хугацаа уртасч, амьдралын чанар дээшлэх юм. Өнөөдрийн байдлаар 23 настай эрэгтэй өвчтөнд тус эмчилгээг хийсэн бөгөөд эмчилгээ амжилттай болжээ.
Энэ төрлийн эмчилгээ нь гадны улс орнуудад 600 саяас нэг тэрбум төгрөгийн өртөгтэй хийгддэг бөгөөд энэхүү өвчнөөс шалтгаалан иргэдэд үүсдэг эдийн засгийн томоохон дарамт арилах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл