Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хэл заслын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа


Хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөл, Монгол улсын багшийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын бие, бялдар хөдөлгөөн заслын холбоо, хэл засалч мэргэжилтний төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Манай орны хувьд хэл заслын тусламж, үйлчилгээг сэргээн засахын  тусламж, үйлчилгээний бүрэлдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чухал ач холбогдолтой хэмээн хүлээн зөвшөөрч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13.4-дэх хэсэгт “Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ” гэж тусгаснаар 2018 онд Сэргээн засах тусламж, үйлчилгээний бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэн сэргээн засах төв нь хэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн мэргэжилтэнтэй, хэл заслын өрөөтэй байх тухай тусган MNS 6801:2018-аар баталсан.



2021 оны байдлаар нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15.5% нь ярианы бэрхшээлтэй байгаа боловч Монгол Улс одоогоор хэл заслын албан ёсны боловсролын хөтөлбөргүй байна. Цөөн тооны хэл засалч болон багш нар ОХУ-д суралцаж төгссөн эсвэл хэрэгцээ шаардлагаас хамааран богино хугацааны сургалтад хамрагдсан байдаг. Улсын хэмжээнд хэл заслын мэргэжилтэн нийт 10 хүн байна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/749 дүгээр тушаалаар баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх 2022-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр тусгасан.



Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хурлын үр дүнд “Хэл засал”-ын мэргэжлийн онцлог, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, энэ чиглэлийн мэргэжилтэнг яаралтай гадаадад бэлтгэх, холбогдох асуудлыг шийдвэрлэх салбар дундын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл