

Энэхүү наадмыг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг 5 дахь удаагаа спортын 5 төрлөөр /волейбол, сагс, ширээний теннис, шатар, олс татал/ зохион байгуулж байна.

Энэ жилийн спортын наадамд 35 байгууллагын 22 баг оролцож байгаа бөгөөд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

