Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ҮЗЛЭГИЙГ СУМДАД ОЧИЖ ХИЙЖ БАЙНА



Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 “Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл нас баралтын эрсдэлт хүчин зүйлс буурсан байна”; "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх" гэсэн заалтуудыг үндэслэн 2022 оны 05 сарын 01-нээс эхлэн улс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн билээ.



Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг сумдад очиж багаар хийх  санаачилгыг  Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг санаачлан ажиллаж байна. Тус эмнэлэгийн  захирал Ц.Батболд , Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулсаны хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус суманд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан. Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн эмнэлгийн эмч нарын баг нь 314 хүнд зөвлөгөө өгч,үзлэг оношилгоог хийлээ. Цаашид ЭМЯ зүгээс алслагдсан сум орон нутагт багуудыг илгээж урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийг хийхээр төлөвлөж байна.


Холбоотой мэдээ, мэдээлэл