Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос санаачлан зохион байгуулсан Маркетингийн салбарын шилдэгүүдийг тодруулах “Маркетинг авардс 2015” ёслолын арга хэмжээ өнгөрсөн оны 12 сарын 29-ний өдөр ёслол төгөлдөр болж, улс төр, урлаг, спорт, бизнесийн салбарын төлөөлөл болсон 300 гаруй зочид оролцсон байна. Өөрсдийн хийж бүтээсэн оюуны үнэт бүтээл, санал санаачлагаа уралдуулахаар 12 номинацид 160 гаруй хувь хүн, бизнесийн байгууллагууд нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс маркетингийн салбарын 2015 оны “ТОП”-уудыг шалгаруулжээ.
Оны шилдэг маркетингтай төрийн байгууллага
Төр үйлчилгээний маркетингийг дээд зэргээр хэрэгжүүлдэн байх ёстой. Төрөөс хүлээсэн үүргээ биелүүлэн ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллаж буй байгууллагуудаас Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг шилдэг маркетингтай төрийн байгууллагаар шалгарсан юм.
УНТЭ нь энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд хүн ардын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж ажиллаж байгаа хамт олон юм. Тус хамт олон 2015 онд үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэрээр дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
• Өвчтөн үйлчлүүлэгчидийн ая тухтай эмчлүүлэх, үйлчлүүлэх орчныг бүрдүүлэх гадаад болон дотоод орчны иж бүрэн тохижилтын ажил
Өвчтөний аюулгүй орчин, эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр 22 төрлийн төслийг бичиж, амжилттай хэрэгжүүлсэн
• Эмнэлгийн дотоод зохион байгуулалт, тасаг байршлыг үйлчлүүлэгчидэд ойлгомжтой болгох гайд танилцуулга, мэдээллийн самбар, хөтөч ажилчид
• Эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс цахим дэлгэцүүд, цахим бүртгэлийн хэсгүүдийг өргөжүүлсэн
• Эмнэлэгийн Брэнд бүүк-тэй болсон зэрэг маркетингийн шилдэг шийдэлтэй ажлуудыг зохион байгуулсан байна.