Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ГАМШИГ НИЙГМИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮНДЭСНИЙ БАГ БЭЛДЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


 
Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг ажиллаж байна.  Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн  яаралтай  тусламжийн  баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийх юм. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой юм.
 

 
ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой,  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтай гэж үзэж байгаа юм.
 

 
Өнөөдөр олон улсын яаралтай тусламжийн багуудын үүсэл, чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилладаг журам, дайчлан ажиллах төлөвлөгөө, багийн үйл ажиллагааны стандартууд, ложистик зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү сургалтад мөн ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож байна .
 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл