Монгол улсад:
Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
Улсын хэмжээнд 3 дугаар сараас хойш нийт 21173 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 1401 нь лабораторийн шинжилгээгээр, 8923 нь эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийгдэж байна.
Хүний боом өвчний шинэчлэгдсэн мэдээ:
Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй, Өвчтнөөс цуглуулсан сорьцод боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, онош батлагдсан байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх.
Томуу, томуу төст өвчин:
2015 оны 9 дүгээр сарын 7-ноос 13-ныг дуусталх улсын хэмжээнд 145,498 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,269 (3.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар бага үзүүлэлттэй байна. Лабораторид суурилсан тандалтаар 12 сорьцод 5 (41%) сорьцонд риновирүс, 1 (8%) сорьцонд энтеровирүс, 1 (8%) сорьцонд метапневмовирүсийн ген тодорхойлогдсон байна
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Дэлхий дахинд:
Дэлхий дахинд мэдээлэгдсэн халдварт өвчний шинэчлэгдсэн мэдээлэл байхгүй байна