
“Сүрьеэг устгах” дэлхийн стратегийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ДЭМБ болон үндэсний хамтарсан баг 2022 оны 9 сарын 19-ний өдрөөс 9 сарын 29-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд Монгол улсад ажиллах юм. ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг хийснээр хөтөлбөр болон тусламж үйлчилгээний аливаа алдаа дутагдал, сул талыг илрүүлэн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.