Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН” ӨДӨР ТОХИОЖ БАЙНА


 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хийсэн судалгаагаар тусламж, үйлчилгээтэй холбоотой сэргийлэх боломжтой тохиолдлын талаас илүү хувийг эмийн хэрэглээтэй холбоотой тохиолдол эзэлж байгаа тул энэ жил Дэлхийн Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Өдрийг “ЭМИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ” сэдвийн хүрээнд “ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж кампанит ажлыг өрнүүлж байна.                                                                                            Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь эмийн эмчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, давтагдахаас сэргийлэх чиглэлээр ард иргэд, эмнэлгийн мэргэжилтэн, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмийн аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоог хангах ач холбогдолтой юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2021–2030”-ыг баталсан. Манай улсын зүгээс 2022 оныг “ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Бид “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”-ыг батлан эрүүл мэндийн байгууллагууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний сургагч багш нарыг бэлтгэн, тэдний тусламжтайгаар орон нутагт сургалт зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Чанар, Аюулгүй Байдлын Алба-ны мэргэжилтнүүдээ мэргэжил, арга зүйгээр хангалаа. Тусламж, үйлчилгээнд үүссэн тохиолдлыг бууруулах, түүнийг давтан гарахаас сэргийлэх, сэрэмжлүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн  тохиолдлыг бүртгэх цахим программыг ажиллуулж эхлээд байна. Тус үйл ажиллагааг ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС-ЭЗС хамтран зохион байгуулж байна д. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” -ийг 2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэн, эмнэлгийн мэргэжилтэн болон  олон нийтэд  эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй хүргэх мэдлэгийг олгох, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сурталчилж байна.                                                    

Холбоотой мэдээ, мэдээлэл