Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМЧ НАРЫН XXVII ДАХЬ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА


Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 оны 5 дугаар сарын 29-нд "Монголын Рентген Радиологичдийн Нийгэмлэг" нэрээр анх удаа албан ёсоор бүртгүүлж, N496 тоот гэрчилгээ авсан бөгөөд 1999 онд нэрээ шинэчлэн "Монголын Радиолоийн Нийгэмлэг" нэрээр бүртгүүлснээс хойш өнөөг хүртэл 27 жил Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойшхи 27 жилийн хугацаанд манай улсын Дүрс оношилгооны салбарын хөгжил, боловсон хүчний бэхжилт ба дүрс оношилгооны салбарын гадаад харилцааны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулсан билээ.                  

Ийнхүү Монголын Радиологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2 өдөр зохион байгуулагдах гэж байна. Чуулганд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор дэд профессор Ц.Эрдэмбилэг, Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУ-ын Хүний гавьяат эмч, профессор Д.Гончигсүрэн, Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2022 хурлын Ерөнхийлөгч, АУ-ны доктор, дэд профессор, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Асай, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, МУ-н Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор,профессор С.Сонин, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор Г.Одонтуяа нар болон дүрс оношилгооны эмч нар оролцлоо.  
 
                                                            

Энэ үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн "Алтан медаль", "Хүндэт гишүүний өргөмжлөл", "Эрүүл мэндийн яамны шагнал" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Чуулганы хүндэтгэлийн лекцийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрх зүйн орчны шинэчлэл сэдвээр лекц уншлаа. Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2022 оны 9 дүгээр сарын 15,16 өдрүүдэд зохион байгуулагдах юм.                                                                                                


 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл