Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

319 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж, хамтран ажиллахаар боллоо


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын цахим сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. 

Сонгон шалгаруулалтад нийт 319 эрүүл мэндийн байгууллага 22483 оношийн хамраалтай бүлэгт тэнцсэн бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Урт хугацаанд гэрээ байгуулсан нь эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр баталгаатай байх, даатгуулагч-иргэнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд зорьсон ба жил бүр гүйцэтгэлээрээ гэрээг дүгнэнэ.

Энэ удаагийн цахим сонгон шалгаруулалтын онцлог нь шударга, ил тод, оролцох байдлыг хялбарчилсан ба эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадамжид суурилснаар иргэн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх, иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл, аливаа төлбөр авахгүй байх зэргээр даатгуулагч иргэний эрх ашгийг дээдэлсэн давуу талтай байлаа.

Цахимаар 2 үе шаттай хийж дууссаны дараа шалгуурт тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудад цахим шуудангаар гэрээ байгуулах урилгыг илгээсэн. Гэрээгээр үзүүлэх тусламж үйлчилгээг ЭМДЕГ-тай харилцан тохиролцож, санхүүжилтээ авах боломж бүрдсэн ба эмнэлэг бүрийн  хүчин чадал дээр суурилж тооцоолол хийж  гүйцэтгэлээр санхүүжүүлэх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл