Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон нутагт өсвөр үеийн эрүүл мэндийн төв нээгдлээ


     Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт  ажиллах  үеэрээ  Ханбогд суманд байгуулагдаж буй “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдин эрүүл мэндийг онцгойлон анхаарах зорилт дэвшүүлэн тавьсан.  

     Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд тус аймгийн Цогтцэций суманд анх удаа Өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг байгуулсан бол, энэ сарын 9-ний өдөр  Ханбогд суманд  хоёр дахь төв болж шинээр үүд хаалгаа нээснээр өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг залуучуудад ойртуулж, ээлтэй болгох нөхцөл бүрдлээ.

     Эх орны нэгэн хязгаар нутаг Өмнөговь аймгийн Ханбогд суманд, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн техник, санхүүгийн тусламжтайгаар шинээр байгуулж буй өсвөр үе, залуучуудад зориулсан эрүүл мэндийн төвийн төвөө зохих ёсоор ажиллуулж, үйл ажиллагаандаа өсвөр үеийнхнийг татан оролцуулж, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн тэднээр дамжуулан эрүүл мэнд сургалт сурталчилгаа, зөвлөгөөг өсвөр үеийнхэнд хүргэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэйг нээлтийн үеэр шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.\

      Манай улсын хүн амын 38 хувь нь хүүхэд, залуучууд түүний тал хувь өсвөр насны залуучууд байдаг бөгөөд, өсвөр үеийн залуучууд нь харьцангуй эрүүл хэмээн тооцогддог ч тэдний бие бялдар, сэтгэл санааны хувь гарч буй физиологийн онцлогт тохирсон эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ шаарддаг. ДЭМБ-аас гишүүн орнууддаа өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн ажилтан бүхий эрүүл мэндийн байгууллагыг ажиллууллахыг зөвлөдөг байнө. Монгол улс сүүлийн 15 жилийн турш энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж 20 аймаг, зургаан дүүрэгт өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг нээн ажиллуулж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл