Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажилтнуудыг хүлээн авч уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцаж санал солилцов


НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй төслүүд нь ЭМЯ-ны урт, богино хугацааны бодлоготой уялдаж хэрэгждэг бөгөөд энэ удаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн тусламжтайгаар сонгогдсон эмнэлэгт байрлуулах хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, дунд оврын төхөөрөмж, сумын эрүүл мэндийн төвүүдэд байгуулах ус, ариун цэврийн байгууламж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөр, төслүүдтэй танилцав.  Ярилцлагын явцад НҮБ-ын Хүүхдийн Сангаас  хүчилтөрөгчийн үйлдвэрүүд болон хог хаягдлын төхөөрөмж байрлуулахад газрын асуудлыг шийдвэрлэхэд Эрүүл мэндийн сайдаас дэмжлэг үзүүлж ажиллахаар шийдвэрлэв.   

Эрүүл мэндийн сайд Монгол Улсын хэмжээнд 330 -аад сум байгаагаас 220 сумын эрүүл мэндийн төвийг усан хангамж, ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ талаар НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллана. .
ЭМЯ сумд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг өргөжүүлэх цогцоор хөгжүүлэх зорилттой байна. Сумын болон Өрхийн ЭМТ -ийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг нэг жигд загварт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн энэ чиглэлээр Билл Гейтс сантай ЭМЯ ба НҮБ Хүүхдийн сан хамтран ажиллах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл