Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУВИЛАХУЙН ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Эрүүл мэндийн яамны зүгээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх, эмч-сувилагчийн харьцааг зохистой түвшинд хүргэх зорилгоор төгсөлтийн өмнөх сургалтыг “Туслах сувилагч”-“Дипломын сувилагч”-“Бакалавр сувилагч” гэсэн шаталсан хэлбэрээр бэлтгэх бодлогыг 2011 оноос эхлэн баримталсан бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гардан оролцож байгаа сувилагч (дипломын болон бакалаврын) ба туслах сувилагчийн тоог нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээний хүрээнд тус яамны Бодлого төлөвлөлтийн газраас сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийн удирдлагуудтай 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтэс, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга нар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль,  Ач Анагаах ухааны их сургуулийн Сувилахуйн тэнхим, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн Анагаахын тэнхим, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Сувилахуйн сургууль, Оточ манрамба их сургуулийн Бакалаврын сургалтын алба, Сити их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Шинэ анагаах ухаан их сургуулийн Сургалтын бодлогын зохицуулалтын газар, Энэрэл дээд сургууль, Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулийн удирдлагууд оролцов. Уулзалтын эхэнд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох “Сувилагчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах чиглэл” илтгэл тавьсны дараа уулзалтад оролцогчид дараах асуудлаар харилцан санал солилцлоо.

Үүнд:
  • Сувилагч мэргэжлээр элсэгчийн тоог нэмэгдүүлэх, элсэгчдэд тавигдах шаардлагыг уян хатан байдлаар зохицуулах
  • Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг сувилагчаар хангах зорилгоор орон нутгийн захиалгаар туслах сувилагч, дипломын сувилагчийн сургалт зохион байгуулах эрэлт, хэрэгцээг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Сувилагч бэлтгэх сургалтын тодорхой хэсгийг эмнэлэгт, орон нутагт зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх
  • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар сургалтын хугацааг уян хатан байдлаар зохицуулах
  • Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулж, судалгаа, нотолгоонд суурилсан жендерийн мэдрэмжтэй урт, дунд хугацааны бодлого тодорхойлох
  • Сувилагчийн чиг үүрэг, ажлын зураглал гаргах, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах зэрэг болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл