Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх УБТЗ-ын Төв эмнэлгийн "Талын гэгээ" хөдөлгөөнт оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээ зохион байгуулагдлаа


Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр замдаа гарлаа.  

Уг оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Төмөр замын төв эмнэлгийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй нийт 4 вагоноос бүрдсэн галт тэрэг бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд нэмэлт 1 вагоныг тохижуулан эрт илрүүлгийн цахим програмыг суурилуулан тоноглосон болохыг онцлоод төмөр замын шугам дагуух 7 аймгийн 25 сумын иргэд, төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах болохыг тэмдэглэн хэллээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдварын цар тахлын үед хүн амыг вакцинжуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв эмнэлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлээд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар замд гарч байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл