Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Ковид 19 ба томуу, томуу төст өвчний үед хүүхдэд анхаарах зарим асуудлууд” сэдэвт цахим хурал боллоо


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны эхний хагас жилийн байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулж, “Ковид 19 ба томуу, томуу төст өвчний үед хүүхдэд анхаарах зарим асуудлууд” сэдэвт цахим хурлыг 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж үг хэллээ. Хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч судлаачид, ЭНЭҮТ II, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, ХСҮТ, ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Хүүхдийн төв сувилал, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, улсын болон хувийн хэвшлийн хүүхэд, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сумдын эмч нар бүхий 185 эмч, мэргэжилтэн 100 холболтоос, цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга А.Оюунчимэг “Ковид 19 ба томуу, томуу төст өвчний үед хүүхдэд анхаарах зарим асуудлууд”, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
 
ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны А.Оюунчимэг дарга тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж, эмчилж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах, мөн нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулахад анхаарлаа хандуулах шаардлага буйг онцолж, хурлын шийдвэрийг танилцууллаа. Булган аймгийн ЭМГ-ын дарга Л.Нарантуяа  нь ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны А.Оюунчимэг даргатай хүүхдийн эмчийг мэргэшүүлэх талаар харилцан ярилцаж, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтэн нарт цахим хурлаар сургамжтай сургалтууд явуулдагт талархал илэрхийлэв. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл