Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өвөлжилт хүндэрсэн сумдад түргэн тусламжийн машин олгов


    Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах томилолтынхоо эхэнд  Мандал-Овоо суманд ажиллаж ард иргэдтэй уулзалт хийлээ. Тус сум улсдаа хамгийн олон тэмээтэй бөгөөд 1622 хүн амтай, 3 багтай. Ихэнх нутаг нь цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндхэн байгааг ард иргэд нь хэлж  байлаа.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгож буй  Ниссан  маркийн авто машиныг Мандал-Овоо сумын  ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг саадгүй хөнгөн шуурхай хүргэх зорилгооролгосон юм. Тус сумын эмнэлэгт нэн тэргүүнд  тулгамдаж байгаа гол асуудал нь боловсон хүчний дутагдал нэг эмч мэргэжилтэнд ногдох ажлын ачаалал нэмэгдэж байгааг тус эмнэлгийн эрхлэгч Ц.Нармандах энэ үеэр танилцуулж байлаа. 

      Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын даргын дараагийн очсон газар нь Номгон сум байлаа. Тус сум аймагтаа хамгийн өндөр уул даваа ихтэй, ихэнх нутагт нь цасан бүрхүүл тогтсон өвөлжилт хүндхэн байлаа. Номгон сумын эмнэлэг нь сумдад дундаа үлгэр жишиг эмнэлэг болгох зорилтыг дэвшүүлэн 3000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үлйчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсээр ирсэн байна.

Шадар сайд Улсын онцгой комиссын даргын хувьд туулах чадвар сайтай УАЗ 469 машиныг тус эмнэлэгт хүлээлгэн өгч Өмнийн говийн ард  иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялангуяа алслагдсан орон нутгийн малчдад шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байхыг захиж  байв.

 

Энэ үеэр эрүүлийг хамгаалах салбарт хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан  хүмүүст  Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, яамны Жуух бичгээр  шагнаж урамшуулав.

       Шадар сайд Ц.Оюунбаатар томилолтын хоёр дахь өдрөө  Баян-Овоо сумын ард иргэдтэй уулзаж  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласныг дуулгаж тэдний санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултанд нь хариулт өглөө.  Мөн энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар  Баян-Овоо сумын  эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тус сум нь 1710 хүн амтай, хилийн хоёр застав гурван багтай Ханхонгор, Цогтцэцийн, Манлай, Ханбогд, Номгон сумуудтай хиллэдэг. Сумын эмнэлэг анх 1924 онд гурван гэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй аж. Тус сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилга энэ онд орон нутгийнхаа төсвөөр баригдахаар  ажил нь эхэлсэн байна. Иймээс шинэ ашиглалтад орох эмнэлэгт тавигдах  тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйтцэтгэгч Ц.Оюунбаатарт хүсэлт тавьсныг газар дээр нь шийдвэрлэж  төрөх ор,  нярайн дулаан ширээг олгохоор  боллоо.  Сүүлийн үед сумын ард иргэд эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөнийг чухалчилах болсныг эрүүл  мэндийн төвийн эрхлэгч сайдад танилцуулж байлаа. Тиймээс эмнэлэгтээ сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр чийрэгжүүлэлтийн кабинеттэй болж орчин үеийн тоног төхөөрөмжийг  суурилуулснаар ард иргэд байнгын үйлчлүүлдэг болсон байна.

Мөн Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо сумдад  ажиллаж  эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж  яаралтай шийдвэрлэх зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. 

Холбоотой мэдээ, мэдээлэл