Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо


Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Тус аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Түргэн тусламжийн автомашин парк шинэчлэлд 924 сая төгрөг, Тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 3,0 тэрбум төгрөг нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
 
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Тус эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тул тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор 8 хүнд урологи, 10 хүнд хэвлийн хөндийн дурангийн мэс ажилбарыг хийгээд байна. Мөн цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулж сургаж байна.

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлт боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 1277 хүн хамрагдсан байна.
Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулахаар угсралтын ажил хийгдэж байна.
 
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд  2022 оны 3-р сарын 9-ны өдрийн засгийн газрын тогтоолд үндэслэн 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10-30 хувиар нэмэгдүүлж, орон сууцуулах хөтөлбөрийн хүрээндээ сумдын эмч нарыг орон сууцаар хангаж эхэлсэн ба Баруун-Урт хотод нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон сууцны барилгын газрын асуудлуудыг шийдвэрлэсэн. Удахгүй аймаг болон нэгдсэн эмнэлгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга баригдана. 

2021-ээс 2022 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Үүнд: 
2021 онд улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнд:  
Барилга нийт 2,1 тэрбум төгрөг
✓ Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн барилга
 
Их засвар нийт 35,0 сая төгрөг
✓ Уулбаян сумын эрүүл мэндийн төвийн засвар,
Тоног төхөөрөмж нийт 585,7 сая төгрөг
✓ Сет тоног төхөөрөмж /25 нэр төрөл/
✓ Зөөврийн ЭХО аппарат
✓ Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт
✓ Эрчимт эмчилгээний ор
✓ Амьсгалын аппарат
✓ Аймгийн бүх эрүүл мэндийн байгууллагуудад 76 суурин компьютер
✓ Сумын эрүүл мэндийн төвүүдэд Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
 
Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 1,4 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 223 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Үүнд:
✓ Амьсгалын аппарат (суурин, зөөврийн)
✓ Унтуулгын аппарат
✓ Рентген аппарат
✓ Диализийн аппарат
✓ Эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж (видео ларингоскопи, өвчтөний хяналтын монитор, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, тарианы болон дуслын автомат шахуурга, яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнссэн үеийн тоног төхөөрөмжийн хамт, соруулах төхөөрөмж, эрчимт эмчилгээний ор)
✓ Хүчилтөрөгчийн хангамжийн тоног төхөөрөмж (хүчилтөрөгч өтгөрүүлэгч, баллон)
✓ Бусад тоног төхөөрөмж (дижитал халуун хэмжигч, пульсоксиметр, үзлэгийн гэрэл, утлагын аппарат, УВЧ)
✓ Компьютер, иж бүрдэл (сум бүрт 2 иж бүрдэл)

Холбоотой мэдээ, мэдээлэл