Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн яаманд танилцуулах уулзалт боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт боллоо
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд
ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Бямбатогтох
ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Пүрэвдулам
ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргжилтэн Б.Дөлгөөн
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээг нэрэлсэн байдаг. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад татан оролцуулах, идэвхжүүлэх ажлууд багтжээ. Мөн хоол тэжээлийн гурвалсан дарамт /Хоол тэжээлийн дутал, амин дэм, эрдсийн дутал буюу далд өлсгөлөн, илүүдэл жин/-ад өртсөн хүүхэд эсэн мэнд өсөж торних боломжгүй болдог.
аашид ЭМЯ-ны зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.

Хүнсний шимэгчийн болон вирусын бохирдол, хүнсний бохирдлын өртөлтийн (пестицид, хүнд метал, эмийн бодис, цацраг идэвхит бодис г.м) үнэлгээг хийх;
Шинэ технологиор үйлдвэрлэгдсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнс зэрэг дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн хүнсний эрсдэлийг үнэлэх мэргэжилтэн бэлтгэх, лабораторийн чадавхийг сайжруулах;
Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах;
“Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
"Хоол тэжээлийн далд өлсгөлөн“ бууруулах - аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.
Ерөнхий сайдын захирамж (хоол тэжээлийн боловсрол, илүүдэл жин, хөдөлгөөн)

Холбоотой мэдээ, мэдээлэл