Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өмнөговь аймагт Цахим эрүүл мэнд төслийн нээлт болж, Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо


БНХАУ-ын Засгийн газраас хөнгөлттэй хэрэгжиж  буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа Өмнөговь аймагт боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон аймгийн удирдлага бусад албаны хүмүүс оролцлоо. 

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж иргэдэд ил тод, нээлттэй хүртээмжтэй болгох үүднээс төв эмнэлэг, төрөлжсөн  мэргэжлийн төвүүд аймаг болон дүүргүүдийн  эмнэлгүүдийн  үйл ажиллагаг  цахим тогтолцоонд  шилжүүлэх ажил ийнхүү  Өмнөговь аймгаас гараагаа эхэллээ.

 Цахим эрүүл  мэнд төслийг Шадар сайд нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн технолгийн дэвшлийг  эрүүл мэндийн салбарт  зөв зохистой нэвтрүүснээр  эрүүл  мэндийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмжийг  дээшлүүлж, хүлээгдэж чирэгдлийг бууруулж  эмч, эмнэлгийн мэргэжилтэн  болон удирдлагуудын  шийдвэр гаргалтыг оновчтой  болгож чадах юм. Энэхүү төслийг Өмнөговь нутагтаа амжилттай хэрэгжүүлж, говь нутгийн хүн ардын эрүүл мэнд, эрүүл орчинд ажиллаж амьдрах, хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэл төгс  байна” хэмээн  онцоллоо.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт   дээрхи төслийн хүрээнд 74 сая төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  383,8 сая төгрөгийн өртөг бүхий  23 нэр төрлийн тоног төхөөрөмж, ЗӨСҮТ-д 10 сая төгрөгийн  өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардуулан өглөө.

Цахим эрүүл мэнд төсөл нь нийтдээ  18,9 сая ам.долларын  өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэгдэж  байгаа юм.

Энэхүү тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Хуавэй компани нийлүүлж байгаа бөгөөд, дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр түншлэгч байгууллагууддаа үйлчилгээ үзүүлдэг аж.

Холбоотой мэдээ, мэдээлэл