Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлтэд оролцлоо. Эрүүл мэндийг дэмжих төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай өгөх боломж бүрдэж байна.
Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өгөв.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 3421 хүн хамрагдсан байна. Эрт илрүүлгийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилон илэрч байна. Эрт илрүүлэгд хамрагдсан иргэдээс 4 иргэн хавдраар оношлогдож, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ хийгдэж байна. Хавдраар оношлогдсон 4 иргэний 2 нь хавдрын эрт үедээ оношлогдлоо.
Мөн Зоонозын өвчин судлалын төвийн барилгын явцтай танилцав. Зоонозын өвчин судлалын төвийн барилга 2022-2023 онд баригдах бөгөөд нийт 1 тэрбум төгрөг төсөв батлагдсан. Энэхүү барилгын ажлыг “Сод-Констракшин” ХХК гүйцэтгэж байгаа ба барилгын суурь, 1 давхрын карказ, шалны цутгалтын ажил хийгдэж байна.