Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс уриан дор хэт холын зайд гүйгч сувилагч Б.Алтантуяа өнөөдөр бариандаа ирлээ


Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж өнөөдөр бариандаа орж ирлээ. 

“Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийг БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа нийт 23 хоног 720 км замыг туулж 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын  талбайд бариандаа орж ирлээ. Сувилагч Б.Алтантуяа нь иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдарын эсрэг хамтдаа даван туулах зорилгын дор гүйж Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан өөрийн биеэр үлгэрлэн харуулсан түүхэн үйл явдал боллоо.

Сувилагч Б.Алтантуяад   Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархалыг гардуулан өглөө.  Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл