Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нэгтгэсэн дүн.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
УНТЭ-ийн Амбулаторын эмчийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр нэмэлт цагийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр нэмэлт цагийн үзлэгийг тухайн мэргэжлийн клиникийн эмч нар дотоод зохион байгуулалтыг байнга зохицуулснаар нийт 13 кабинетийн /мэс болон дотрын бүх нарийн мэргэжлийн, нүд, харшил, мэдрэл/ 920 хүнд үзлэг, оношилгооны 8 кабинетэд /хэвлийн эхо, дүрс оношилгоо, тархины цахилгаан болон судасны бичлэг, зүрхний холтер, ходоодны дуран/ 180 хүнд тусламж үйлчилгээг нэмэлтээр хийлээ.
Лаборатори, рентген оношилгоо долоо хоногийн эхний 3 хоногт ачаалал ихтэй байдаг тул өдөр бүр өдөрт хийх ёстой нормоос илүү дугаар тараагдаж оношилгоог хийснээр өдрийн хүлээгдэлгүй болгож чадсан.
Амбулаториор үзүүлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай орны хүлээгдлийг яаралтай хэвтэх шаардлагатайгаас /дотор болон мэс заслын хурц өвчин, цус алдалт, буглаа/ бусад тохиолдлыг тухайн тасаг, клиникийн орны хувиарлалт, мэс заслын хагалгааны төлөвлөгөөний дагуу товлолт байдлаар хугацааг төлөвлөж байгаа ба үений мэс засал 14-19 хүртэлх хоног товлолт хийж хэвтүүлж байна.
2 кабинетийн дунд “зохицуулагч сувилагч”-ийг ажиллуулан үзлэгийн эмчид хаалганы гадна үзлэгийн дугаарын дагуу зохицуулан, номер аваад цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг хүчингүй болгон, оронд нь (60 минутаас дээш хугацаанд) үзлэгийн цагт тухайн үед үзүүлэх үйлчлүүлэгчийг үзлэгт хамруулан хүлээгдэлийг бууруулж байна.
Тасгуудын ахлах менежерийн “Танд тусалъя” баг, АШУҮИС-ийн оюутнуудын “Танд тусалъя” –ийг угтах, лавлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд хүлээгдэлгүй байна.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Зүрх судас, Элэг цөсний кабинет 4-6 хоног, Бөөр 2 хоног, Мэдрэл судлал 3 хоног бусад кабинетууд хүлээгдэлгүй байна.
Хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрх судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, Мэдрэл судлал, Бөөр судлал зэрэг чиглүүлэх үйлчилгээгээр өдөрт 50 хүн үзэх кабинетуудыг нэмэлтээр ажилуулж байна.
Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн үзлэг чирэгдэлгүй хийгдэж байна.
Оношилгооны кабинетын хувьд:
Хэвлийн дуран, Рентген зураг авалт 7 хоног, Тархины судасны допплерографи, Цуллаг эрхтний хэт авиан оношлогоо, тархины судасны бичлэг 3-6 хоногийн хүлээгдэлтэй бусад кабинетууд өдөртөө үзлэг хийгдэж байна.
Яаралтай журмаар хийгдэж буй оношилгоо, шинжилгээ хүлээгдэл чирэгдэлгүй хийгдэж байна.
Лабораторийн шинжилгээний хувьд:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 7 хоногийн хүлээгдэлтэй, яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна.
Хүлээгдлийн шалтгаан: Тус эмнэлэг нь харьяалал харгалзахгүй /бүх дүүрэг, орон нутаг/ үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилж байгаа нь иргэдийн хүсэлтийг харгалзан товлолт цагийн үйлчилгээг утсаар авч байгаатай холбоотой ачаалал, хүлээгдэлтэй байна. Иймд ЭМС-н 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан 13а маягтыг үндэслэн үзлэг, шинжилгээ хийлгэж үйл ажиллагааг тогтмолжуулсан. Эмчилгээ үйлчилгээнд гомдол, санал гараагүй болно.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Орны хүлээгдлийн хувьд:
Мэдрэлийн мэс заслын тасаг 7-14 хоног, Зүрх судас 3-6 хоног, Мэдрэл судлал, Элэг цөс 1-3 хоног бусад тасгууд хүлээгдэлгүй байна.
Яаралтай хийгдэх мэс заслууд хүлээгдэлгүй хийгдэж байна
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Амбулаторийн үзлэгийн кабинетийн хувьд: ЭЦНБМЗ кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Химийн кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй 15 байгаа нь товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул хүлээгдэлтэй харагдаж байна.
Оношилгооны кабинетийн хувьд: Эхо кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй, дурангийн кабинет хүлээгдэлгүй байна.
Дугаар аваад үзлэгтээ ирээгүй 12 үйлчлүүлэгч- Эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад -Яаралтай болон өвчтөний өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж үзлэгт хамрагдсан 7 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Тайлбар:
1. Туяа эмчилгээний аппаратны хүлээгдэл 24 байна.
ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
2015 оны 12 сарын 31-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
2015 оны 12 сарын 31-ны байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинет хүлээгдэлгүй байна.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ.
Хүүхдийн зөвлөх поликлиник: Мэдрэлийн кабинет 1 хоног, Хараа хамгаалах кабинет 1 хоног, Нүдний кабинет 1 хоног, Чих хамар хоолойн кабинет 1 хоног, Сонсголын кабинет 6 хоног, Хоол боловсруулах 1 хоногийн хүлээгдэлтэй байна.
Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник: ЭХО оношилгооны кабинет 3 хоног, Эмэгтэйчүүдийн кабинет 2-3 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Тус эмнэлэг нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэл гарахгүй. Харин хэвтэн эмчлүүлэхээр 1-3 ор хоног хүлээж байгаа 18, 3-6 ор хоног хүлээж байгаа 16 буюу нийт 34 үйлчлүүлэгч хүлээгдэж байна.
Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2015 оны 12 сарын 31-ний байдлаар хүлээгдэлгүй байна.