Эрүүл мэндийн сайдын 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар нэгтгэсэн дүн.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар нийт 123 үйлчүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 34 үйлчлүүлэгч 1-3 хоног, 30 үйлчлүүлэгч 4-6 хоног, 30 үйлчлүүлэгч 7-14 хоног, 27 үйлчлүүлэгч 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн дотор мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 70 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 25 үйлчлүүлэгч 1-3 хоног, 21 үйлчлүүлэгч 4-6 хоног, 24 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 61 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 39 үйлчлүүлэгч 1-3 хоног, 14 үйлчлүүлэгч 4-6 хоног, 8 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн дотор, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 33 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 3 үйлчлүүлэгч 1-3 хоног, 4 үйлчлүүлэгч 4-6 хоног, 6 үйлчлүүлэгч 7-14 хоног, 11 үйлчлүүлэгч 15-30 хоног, 9 үйлчлүүлэгч 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 18 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 8 үйлчлүүлэгч 4-6 хоног, 10 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 56 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 13 үйлчлүүлэгч 1-3 хоног, 25 үйлчлүүлэгч 4-6 хоног, 28 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд:
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлгийн дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 19 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 5 үйлчлүүлэгч 1-3 хоног, 4 үйлчлүүлэгч 4-6 хоног, 10 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлэг нийт 305 ортой ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар хүлээгдэлгүй байна.
ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 14 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна.
ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ
Тус эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР
Тус эмнэлэг нийт 150 ортой ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 4 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба бүгд 1-3 хоногийн хүлээгдэлтэй байна.
НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 8 хүн хэвтэх ор хүлээж байна.
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 2015 оны 12 дугаар сарын 23-ны хооронд 28018 дуудлага хүлээн авснаас 30.2 хувийг (8454 дуудлага) 0-20 минутын дотор, 33.7 хувийг (9437 дуудлага) 21-40 минут, 19.8 хувийг (5539 дуудлага) 41-60 минут, 16.4 хувийг (4588 дуудлага) 1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш очиж, үйлчилсэн байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар