Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ



Монгол тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн олон түүхэн ойнууд давхацсан, Үндэсний их баяр наадмын өмнө Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
 

 
Ёслолын арга хэмжээнд ЭМЯ, Архангай, Дархан-Уул, Дорнод, Төв, Увс, Сүхбаатар, ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт зэрэг шинээр томилогдсон нийт 22 ажилтан албан хаагчид тангараг өргөсөн юм. Тангараг өргөх ёслолын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байж, салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход сэтгэл зүтгэл, идэвх санаачилгатай байж ард иргэддээ улам илүү үйлчилдэг эрүүл мэндийн салбарын манлайлагчид нь байгаарай хэмээн захилаа.
 

 
Монголын төрд зүтгэж байгаа 21 мянган төрийн захиргааны албан хаагчийн эгнээ өнөөдөр 22 төрийн жинхэнэ албан хаагчаар өргөжиж байна. Өргөсөн тангаргаа үл умартан, эх орон, ард түмнийхээ төлөө, хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн, үнэнч шударгаар ажиллаж төрийн албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг хүсье. 
 
 
 
  

 
 
 
   
 

 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл