Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХҮҮХДИЙН ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА


БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлэгийн төв баригдаж байна.

Зоорийн давхар бүхий 2 давхар энэ барилгын

·         зоорийн давхарт хромосомын гажгийн оношлогооны лаборотори

·         1-р давхарт Хүүхдийн хавдрын илрүүлэгийн үзлэгийн өрөөнүүд

·         2-р давхарт Хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх юм


Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож  хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба  ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байгаа нь хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм.

Монгол улсад хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  дэргэд  Хүүхдийн хавдрын эрт илрүүлэгийн төв байгуулах зайлшгүй хэрэгцээ байна.

Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг юм. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40% байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомсдлын ихэнх хувийг Дауны хамшинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.

Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь
жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байна. Пренатал үеийн эрт илрүүлэг, оношлогоог хэрэгжүүлснээр ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох улмаар перинатал өвчлөл эндэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ төвөөр жилдээ 4000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд  8000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүний ¼ нь хөдөө орон нутгаас ирдэг

Холбоотой мэдээ, мэдээлэл