Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2022 ОНЫ 06 ДУГААР САРД 11-11 ТӨВД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ НИЙТ 144 ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭЛЭЭ


 
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 11 эрүүл мэндийн байгууллага (УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, УХТЭ, СЭМҮТ, ХСҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)-ыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдийн өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр зохицуулсан байна. 
 
 
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 06 дугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн нийт 144 өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн. Нийт хүлээж авч шийдвэрлэсэн  өргөдөл, гомдлын 60.4% нь гомдол, 5,6% нь санал, 7.6% нь хүсэлт, 26.4% нь талархал байна. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад УНТЭ 27.6%, УХТЭ 13.8%, ЭМХТ13.8%, ХСҮТ 10.3%, ЭХЭМҮТ 9.2%, УГТЭ 8.0%, ХӨСҮТ 6.9%, Бусад 10.3% байна. 

 
  

 
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:
 
  • Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой- 42.7%
  • Эмнэлэгт цагт авахтай холбоотой-37.9%
  • Эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой-12.6%
  • Бусад-6.8%
 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртээ утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл