Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ-НЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД "ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД" АЖИЛЛАЛАА


 
 7 дугаар сарын 1-ний өдөр ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд Хүүхдийн төв сувилалд ажиллаж хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов. "Хүүхдийн төв сувилал" 1967 онд Өнчин Нялхсын сувилал, Ихэр хүүхдийг асран хамгаалах сувилал нэрээр анх байгуулагдсан ЭМЯ-ны харьяа сувилал юм.
 

Хүүхдийн төв сувилал нийт 96 ортой, өнөөдрийн байдлаар 122 эмч ажиллаж байнгын асаргаатай 30 орчим хүүхэд, эмчилгээ хийлгэж байгаа 40 гаруй хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн төв сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.

Жилдээ 1260-1380 гаруй хүүхдийг хүлээн авч, 20 гаруй нэр төрлийн эмчилгээ хийж, 42 төрлийн хоол, 10 гаруй төрлийн витамин эмчилгээ хийж эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, сэргээн засах, сэтгэл зүйн болон хөдөлмөр, хөдөлгөөн заслаар засч сэргээн үр дүнг нь тооцон ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд энэ үеэр тус сувилалд хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хэрэгслийг хүмүүнлэгийн тусламжаар хүлээлгэн өгөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл