Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАГЧДЫН ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН ШАТЛАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Японы олон улсын анагаах ухаан эрүүл мэндийн төв, Японы Сувилагчдын Нийгэмлэгтэй хамтран 2022 оны 2 дугаар сард зохиогдсон сургалтаар сувилагчийн цогц чадамжийг тодорхойлох судалгааг хийсэн. Уг судалгааны үр дүнд эмнэлзүйн талбар дээр шинэ сувилагч ямар ур чадвартай байх, мэргэшсэн сувилагч ямар ур чадвартай байхыг тодорхойлсон билээ.

Өнөөдөр “Сувилагчдын эмнэлзүйн ур чадварын шатлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтын үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг талууд хамтран зохион байгууллаа.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Кавабата нар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэн мэндчилгээ дэвшүүллээ.
 

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА төсөл хэрэгжүүлэгч нэгж, сургалт эрхлэх байгууллагын нийт 33 хүн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл