Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ А.МИХНЕВТЭЙ УУЛЗЛАА


 
Өнөөдөр Эрүүл Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Дэлхийн Банкны суурин төлөөлөгч А.Михнев болон Дэлхийн банкны Цахим Эрүүл мэнд төслийн багийн зөвлөх Г.Пагма нартай уулзлаа. Уулзалтын үед Дэлхийн банктай хамтран  хэрэгжүүлж буй цахим эрүүл мэнд төслийн явцын асуудал дээр санал солилцлоо. Одоог хүртэл Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд  30 гаруй цахим системүүдийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан ба эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон  системийг хоорондоо холбогддог болгож  интеграц хийх цахим шинэчлэлтийг  Дэлхийн банкны  дэмжлэгээр хэрэгжүүлэн  ажиллаж байна.
 

 
Дэлхийн банкны дэмжлэгтэй энэхүү төслийн  хүрээнд мөн эрт илрүүлэг арга хэмжээнд анхан шатны 330 сум, 210 орчим өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг ашиглаж байна.Уулзалтын үед Дэлхийн Банкны суурин төлөөлөгч А.Михнев   тус банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд хийсэн үнэлгээгээр энэхүү төсөл нь   төсөл хэрэгжсэн улс орнуудаас хамгийн амжилттай хэрэгжсэн төслөөр шалгарсныг дуулган Монгол улсын Засгийн газар ба Дэлхийн банкны хамтын ажиллагааны сайн жишээ болсныг онцлов. Эрүүл Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Цар тахал эхлэхээс өмнө ба цар тахлын хүнд үед дээрх төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ихээхэн үр дүн өгч Монгол улс цар тахлыг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг  онцлон Дэлхийн банкинд халуун  талархал илэрхийллээ.
 

 
 


 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл