Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмыг зохион байгуулах хороо хуралдав


    Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмыг зохион байгуулах хороог  Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар ахлуулж өнөөдөр  анхдугаар хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар  Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загвар зэргийг  хэлэлцэн баталлаа.

    Биеийн тамир, спортын тухай хууль,  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Бүх Ард түмний спортын ХIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү наадмын гол зорилго нь  биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.  

   Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам 2016 оны 1 сараас 9 сарын хугацаанд орон даяар өвлийн 2 төрөл (цана, тэшүүр),  зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо  бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар,  волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр  (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион байгуулагдахаар боллоо.

   Наадмын спортын төрлийг тухайн спортын төрөл нь нийт хүн амыг хамарсан байдал, 2012 оны олимпийн эрх авсан зэрэг үзүүлэлтийг харгалзан сонгож,  аймаг, дүүрэг болон их дээд сургуулиуд, клубүүд бие даан оролцохоор зааварт тусгалаа.

     Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг Монгол Улсын Засгийн  газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин 1.500,0, мөнгөн медаль хүртсэн тамирчин 1.000,0, хүрэл медаль хүртсэн тамирчин 800,0 төгрөгийн мөнгөн шагнал багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналыг олгох аж.               Өвөл, зуны төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж байгаа наадамд байгууллагын нэгдсэн дүнг медалийн чанар, тоог харгалзан тус бүр 10 байгууллагыг их наадмын өргөмжлөл, дурсгалын цом, медалиар шагнаж урамшуулахын зэрэгцээ, наадмыг амжилттай зохион байгуулсан 10 спортын холбоодыг шалгаруулан их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медалиар шагнаж, урамшуулах юм байна.

      Дашрамд сонирхуулахад: Монголын Бүх ард түмний спортын анхдугаар наадам 1961 онд зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш эдүгээ  14 дэх наадмаа зохион байгуулагдах гэж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл