Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНСУ-ЫН "КАНБУГ САМСУНГ" ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ



Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн ерөнхий захирал Шин Хён Чоль, сувилахуй албаны дарга Жон Сан И болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 


 
Уулзалтаар БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлэг, Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
 
 
Тус эмнэлэг нь 3000 гаруй эмч эмнэлгийн ажилчидтай, 700 гаруй ортой үйл ажиллагаа явуулдаг гэв. БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн төлөөлөл ХСҮТ болон УХТЭ-т ажилласан байна. Эмнэлгүүдээр ажиллах үед "Монголын эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгааг харсан бахархалтай байна" хэмээн уулзалтын үед онцоллоо.
 

2020 оноос хэрэгжсэн KOFIH төслийн хүрээнд эмнэлгийн удирдлага менежментийн стратеги төлөвлөгөө ба мэргэшсэн төвүүдийн /Диабет, Эрүүл мэндийг дэмжих төв/ үйл ажиллагааны зөвлөгөө, Сувилахуйн албаны нөхцөл байдал, сургалт, хүний нөөций, сувилахуйн тусламж үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны явцыг сайжруулах, Цөмийн Анагаах Ухааны мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулах УХТЭ-д PET/CT шинжилгээг 400 гаранг хийсэн, өвчтөнийг зөв ялган таних үйл явцыг хэрэгжүүлэх замаар үйлчлүүлэгч, ажилчдын өвчтөний аюулгүй байдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд болон тасгуудад шаардлагатай олон тооны сургалтыг зохион байгуулсан байна. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл