Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ: “АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Уламжлалт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв: “асуудал, шийдэл” сэдэвт улсын хэмжээний  зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо. Мөн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дорж нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Уламжлалт анагаах ухааны төр ба хувийн хэвшлийн салбарынхан энэхүү зөвлөгөөний үйл ажиллагаанд гар бие оролцож, уламжлалт анагаах ухааны цаашдын бодлогын зорилт, хөтөлбөр, зохион байгуулсан чуулган  шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх гарцыг хэлэлцэн илтгэл, мэдээлэл тавьж оролцож байна.
Уг зөвлөгөөнөөс гарсан нэгдсэн зөвлөмжийн дагуу бодлогын хэмжээнд салбар хооронд хамтарч авч хэрэгжүүлэх  үйл ажиллагааны талаар  ярилцана.
Ялангуяа уламжлалт анагаах ухааны салбарын хүний нөөцийн хөгжил болон эмийн чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахаар зөвлөлдөж байна.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан хамтран зохион байгуулж буй Боловсрол шинжлэх ухааны яам, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, бусад мэргэжлийн агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл