Зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг зохион байгуулж байна. Зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байна. Манай улсад 2022 он гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:
-Хурд хэтрүүлэх
-Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
-Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
-Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
-Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.
2018,2019,2022,2021 онуудын нөхцөл байдалд харьцуулаг дүн шинжилгээ хийхэд энэ оны 06-09 саруудад 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй гэж үзсэн байна. Иймд нэг ч гэсэн хүний амь насыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аянд иргэн бүрийн оролцоо үүрэг хариуцлага чухал байна.